(1990 онд төрсөн) нь Ховд аймгийн Буянт сумын харьяат, үндэсний бөхийн улсын аварга цолтой бөх юм. 2022 оны 1024 бөх барилдсан түүхт барилдаанд өвдөг шороодолгүй 10 даван түрүүлж Улсын аварга цол хүртсэн
бичлэг үзэх...Увс аймгийн Давст сумын уугуул, үндэсний бөхийн улсын аварга юм.Увс аймгийн Давст сумаас анх 1981 онд Мядагийн Мөнгөн арслан цол хүртсэнээс хойш 21 жилийн дараа төрсөн арслан цолтон юм.
(1985-12-30) нь нь Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, үндэсний бөхийн улсын аварга цолтой бөх юм. Монгол Улсын 22 дахь аварга.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, үндэсний бөхийн улсын аварга юм. Сэлэнгэ аймгаас анх 1933 онд Дамдинсүрэнгийн Данзан арслан цол хүртсэнээс хойш ная гаруй жилийн дараа "арслан" цол хүртэж түүхэн шинэ амжилтын эзэн болсон төдийгүй 2013 оны улсын наадамд түрүүлж улсын аварга цол хүртжээ.
Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, үндэсний бөхийн улсын аварга юм.Улсын начин /Монгол Улсын 21 дэх аварга/ Гунаажавын Эрхэмбаяр-г тус тус даван түрүүлж Монгол Улсын 20 дах аварга болсон түүхтэй.
1994 оныг хүртэл чөлөөт бөхөөрөө тууштай хичээллэж, долоон жил шар дэвжээн дээр өдөр шөнөгүй нухлуулсан хүний хувьд хэр баргийн бөхийн хийх гэж байгаа мэхийг мэдэрдэг болчихсон байсан” гэж дурссан бөгөөд 12 жилийн дараа үндэсний бөхөөр Улсын аварга цолыг хүртсэн байна.
Үндэсний бөхөөр 1984 онд Д.Цэнд-Аюуш заанаар 5 давж начин цол, 1989 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд 32 бөхөөс 29 давж заан цол хүртсэн бол АХ-ын 70 жилийн ойгоор 1991 онд түрүүлж, 1994 оны наадмаар үзүүрлэсэн амжилтаараа 1995 онд улсын аварга цолыг хүртсэн байна. Тэрээр улсын наадамд 17 удаа шөвгөрчээ.
(1951 оны 7 сарын 4 - 1993 оны 7 сарын 15) нь Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, үндэсний бөхийн улсын аварга цолтой бөх юм.Улсын аварга Д.Хадбаатарын үндсэн гол мэх нь хоёр сугаар нь тэвэрч шилбүүрдэх, нохой мордох, давуулж гуядах мэхийг хийдэг байжээ. Аварга Д.Хадбаатарын биеийн өндөр 192 см, биеийн жин 146 кг байсан бөгөөд сүүлийн жилүүдэд төрөн гарсан бөхчүүдийн дотроос хамгийн том биетэй, хүнд жинтэй, хүч тэнхээгээр шалгарсан домогт бөх байв.
(1934 - 1986) нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, үндэсний бөхийн улсын аварга цолтой бөх юм.1957 онд 5 давж улсын начин болов 1958 онд 6 давсан 1959 онд Монголын Залуучууд Оюутны Анхдугаар Их Наадмын 37 бөхийн тойргийн барилдаанд 32 даваагаар 2-р байр эзэлж, улсын заан цол хүртжээ 1961 онд 7 давж дөрөвт үлдэхэд улсын арслан цол хүртээсэн 1963 онд 5 давсан 1964 онд 8 давж үзүүрлэсэн 1965 онд 7 давсан 1967 онд 5 давсан 1968 онд 6 давсан 1969 онл 5 давсан 1970 онд 9 даван түрүүлж улсын аварга цол хүртжээ 1971 онд 5 давж шөвгөрсөн байна
Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл хөнжлийн ууланд Монгол бөхийн барилдаанаар наадам хийж байсан хадны зураг олдсон байна. Монгол бөхийн мэхний талаар эрдэмтэн судлаач нар янз янзаар бичдэг бөгөөд хамгийн багаар бодоход үндсэн 45 мэхтэй байдаг:
Илүү ихийг...Бөх гэдэг нэр томьёо нь дорнод Азийн монгол Хамниган аймгийнхан эзнээ Мофо, Мохэ гэдэг байсан нэртэй холбоотой гэж үздэг. Тэрхүү Мофо, Мохэ гэсэн үгийг монголын бөх гэсэн үгний "Б" нь "М" болон хувирсан үг мөн гэж таамагласан байна. Энэ нэрийн өмнө хойно нь үг залгаж их, бага янз бүрийн цол болгодог байсан бололтой. Тавдугаар зууны үед Кидпан аймгийн тэргүүнийг Мофо-гэ, 6-р зууны үед мөн Кидан аймагт Мох-фо, монгол аймагт мофо гэж тус тус нэрлэж явсаар 11 -13 зууны үед бөх, XX зууны үед орчин үеийн монголчууд барилддаг бөх болжээ.
Илүү ихийг...Монгол бөхийн үүсэл гарал нь цэрэг дайны үйл хэрэгтэй салшгүй нягт холбоотой юм. Эртний монгол овог аймаг бүр эрэмгий зориг, эр чадал, авхаалж самбаатай эрсээр өөрийн цэргийг байгуулж, түүнийгээ "Турхаг", "Хэвтүүл", "Баатрууд" гэх зэрэг онцлог шинжээр нь ангилан нэрлэдэг байв. Овог аймгийн толгойлогчид нь тэдний хүч, бяр, хөдөлгөөнийг барилдаанаар, нүдний хурц, гарын баримжааг жад шидэлт сур харвалтаар, эцэж цуцахгүйг эмнэг хангал сургалт, морин уралдаанаар сургаж, тэднийг нийтийн өмнө шалгаруулж сонгож авдаг байжээ. Мөн аян дайнд мордох буюу их тулалдаанаас эргэн ирээд сур харвуулах, агт морь уралдуулах, хүчит бөх барилдуулан одоогийнхоор бол наадам хийдэг байжээ.
Илүү ихийг...+97699878787
+97680989899
baljka09270101@gmail.com
khna@gmail.com
Mongolia